Өөртөө, өөрийн гэсэн зүйлсдээ үнэнч байх нь

Хүн ер нь хажуудах хүмүүс дээ, хайртай нэгэндээ, өөрийн хайрладаг зүйлсдээ үнэнч бөгөөд шудрага хандах гэдэг нь хамгийн дээдийн дээд хайр байх аа. Хайрлаж байгаа хүн дээ үнэнч байна гэдэг нь яг ч хажуудаа байгаа тэр нэг хүнд биш тэрнийг хайрлах өөрийн сэтгэлд үнэн бөгөөд үнэнч хандаж байгаагийн илрэл шүү дээ. Би энэ хүнд хайртай…

Sex as a free space

Секс хийдэг хосууд хамтдаа байдаг. Ямар ч хосууд секс хийдэг гэж үү? Гэхдээ яг сексдэж чаддаг нь хэд бол гэж заримдаа гайхаж боддог. Ум, хумыг учруулаад чи тавьж би тавих нь секс л дээ онолоор бол, гэхдээ яг үнэндээ яг одоо байгаа цаг хугацаандаа, хамт байгаа орон зайндаа, хурьцаж байгаа хүндээ 100 хувь анхаарч чаддаг,…

Би чамд хайртай.

Би чамд өчнөөн их хайртайгаа хэлсэн үү? Гэхдээ бусад шиг хэзээ анх үнсэлцсэн, гар гараасаа хөтөлсөн, үерхэж эхэлсэн гээд өдөр хоногоор хайрлаж бол мэдэхгүй л дээ. Гэхдээ өөрийнхөөрөө, өөрийн чаддаг зам бүрээр би чамайг маш их хайрладаг. Чамайг байхгүйд санаж гуних биш хажууд байхад чинь холдоод явна даа гээд жаргалтай мөч бүхнээ хүйтэн цэнхэр өнгөөр…

Break my heart in 1000 pieces

Намайг шархлуулаач. Зүрхийг минь сийчиж, мянга мянган хэсэг болгоод сэглэж зовоогооч. Гэхдээ тастсан, сэглэсэн хэсэг бүрээ өөртөө хадгалаарай. Бяцхан шархыг минь өөрөөсөө өөр нэгнээр бүү үнэсүүл. Сэтгэлийнхээ хана туурга, үүд хаалган дээр хэдэн зуун удаа нэрийг чинь, зүсийг чинь сийлье. Намайг ахин дахин шархлуулж зовоо л доо. Сэтгэл рүү минь нэвтрэх босгон дээр чиний дүр шивнэж домносон байдаг. Өвдгийг чинь дэрлээд өмнө чинь…

HER

Шинэ жил, цагаан сар, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, эрчүүдийн, цэрэг эрсийн ер нь бол basically цол гуншинтай, хийх ажилтай ямар нэг нэрэн дор харъяалагдсан хүн бүрт тэмдэглэж баярлах өдөр бий. Юун дор ч хамаарч явахыг хүсдэггүй оршиж байгаад л замхран алга болох хүслээр дүүрэн надад хүртэл төрсөн өдөр гэж бий. Гэхдээ би төрөх гэж огтхон ч зовоогүй…

Миний зүрхэнд чи, зүүдэнд ч чи

Чиний хамгийн хайрлам хөөрхөн хэсэг миний хувьд эрүү чинь санагддаг. Чамд тэврүүлээд зогсоход, чамайгаа тэврээд зогсоход тулах цэг болсон чамаас хамгийн их харагддаг, нүдэнд дастал, хаанаас ч хараад танихаар болтол их харагддаг учраас магадгүй хамгийн их дасаж хайрласан байх л даа. Бяцхаан би чиний энгэрт өөрийгөө наагаад дээшээ өлийхөд шинэхэн цухуйж байгаа өвс шиг бяцхан…

Love your man like he is a morning Sun

Өөрийн залуугаа үүрийн гэгээ шиг, зуны орой шиг нандигнан хайрла. Эр хүнийг ходоодоор нь, эр хүн сексээс өөр юу боддог вэ? гэсэн бодлоос гадуур юу тэрнийг чинь уйлуулж эмзэглүүлдэг бол, юунаас айсандаа хамаг бие нь салгалж чичирч хүйтэн хөлс нь цувдаг бол, амьдралдаа юуг нандигнан хайрлаж, хүсэн мөрөөддөг бол гэсэн бодолтойгоор хайрлаарай. Хайранд чинь, хажууд…

Цөгөрцөг хорхойн хайр

Хайр чамайг дотроос чинь идэж, сэтгэлийг чинь шархлуулдаг ч цөгөрцөг хорхойн хайр бүр айхтар, хурьцах явцдаа эмэгчин нь эрэгчнийхээ толгойг тас хазаад хурьцаж дуусаад харин биеийг нь идчихдэг. Тийм ч аятайхан таашаалтай биш байгаа биз? Гэхдээ заримдаа яг нэг тийм мэдрэмж сексийн үед төрдөггүй юу? Маш их таашаал болон хүсэл тачаалтай хийж байгаа болохоор ямар…

Улаан дэнлүү асаа (Сю Тун)

Бяцхан лиш цэцэг гартаа атгачихаад салхи эсгэрсэн талыг хязгаарыг нь үзэх гэж дүн хүйтэн өвлөөр хав харанхуйд гүйгээд л байв. Хөл нүцгэн, амьсгал минь агаарт царцаж өнгөрсний дурсамжийн минь сүнс шиг намайг агнахаар үлдэж байхад ч гүйсээр л… гартаа нандигнан атгаж бамбай мэт өргөсөн цэцэг минь гэрэл цацруулж байгаа ч хязгааргүй харанхуйгаас өөр юу ч…

Sex as a discovery- part1

Ойрд ер нь сексээс өөр юм бичиж чадахаа байжуу дээ. Гэхдээ анх эх газрыг нээж өөр өөрөөр нэршиж хуваасан шиг хүний бие гэдэг тэр чигтээ л нээлт хайлт хийх нэг том шинэ дэлхий гэдгийг либидогоо нээж сексийн харилцаанд орж эхэлснээс хойш одоог хүртэл бодож гайхширч явна даа. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн гэдэг инээдтэй амьтан. Ямар…